Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой. Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.