ЭХЛЭЛ 17:12-13
ЭХЛЭЛ 17:12-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой. Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.
Хуваалцах
ЭХЛЭЛ 17 уншихЭХЛЭЛ 17:12-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Хойч үеийнхний чинь эр хүйстэн бүр мөн гэрт чинь төрсөн, та нарын үр удмын бус аливаа хүн болон гаднын хүнээс мөнгөөр худалдаж авсан боол ч бай бүгд найм хоногтойдоо хозлуулах ёстой. Чиний гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч заавал хозлуулах ёстой. Миний гэрээ та нарын бие махбодод мөнхийн гэрээ болох болно.
Хуваалцах
ЭХЛЭЛ 17 унших