1
Тооллого 14:9
Ариун Библи 2013
Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.
Харьцуулах
Тооллого 14:9 г судлах
2
Тооллого 14:18
“ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.”
Тооллого 14:18 г судлах
3
Тооллого 14:8
Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно.
Тооллого 14:8 г судлах
4
Тооллого 14:24
Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно.
Тооллого 14:24 г судлах
5
Тооллого 14:28
Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно.
Тооллого 14:28 г судлах
6
Тооллого 14:11
Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?
Тооллого 14:11 г судлах
7
Тооллого 14:2
Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!
Тооллого 14:2 г судлах
8
Тооллого 14:6-7
Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ.
Тооллого 14:6-7 г судлах
9
Тооллого 14:21-23
Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.
Тооллого 14:21-23 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд