Тэр өдөр ард түмнийг чих тавин байхад тэд Мосегийн номоос чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн хэзээ ч Бурханы чуулганд орж болохгүй гэж түүн дотор бичигдсэнийг олов. Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.