1
Исаиа 41:10
Ариун Библи 2013
Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»
Харьцуулах
Исаиа 41:10 г судлах
2
Исаиа 41:13
Учир нь Би баруун гараас чинь атгах Чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.
Исаиа 41:13 г судлах
3
Исаиа 41:11
Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө.
Исаиа 41:11 г судлах
4
Исаиа 41:9
Би чамайг дэлхийн хязгаараас авч, Өнцөг булангуудаас дуудаж, чамд хэлэхдээ «Чи Миний боол. Би чамайг сонгосон бөгөөд Чамайг голоогүй.
Исаиа 41:9 г судлах
5
Исаиа 41:12
Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно. Чамтай дайтагчид юу ч биш болж үл оршин тогтноно.
Исаиа 41:12 г судлах
6
Исаиа 41:14
Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.
Исаиа 41:14 г судлах
7
Исаиа 41:8
“Харин миний боол Израиль аа! Миний сонгосон Иаков аа! Миний найз Абрахамын үр удам аа!
Исаиа 41:8 г судлах
8
Исаиа 41:18
Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно.
Исаиа 41:18 г судлах
9
Исаиа 41:17
Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй. Цангаснаас болж хэл нь хатаж байна. ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.
Исаиа 41:17 г судлах
10
Исаиа 41:4
Эхнээс нь үеийнхнийг дуудан Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? ЭЗЭН Би эхнийх бөгөөд төгсгөлд ч Би Тэр мөн.”
Исаиа 41:4 г судлах
11
Исаиа 41:19-20
Би зэлүүд газарт хуш, хуайс, гавирт мод хийгээд чидун моддыг тавьж, Цөлд майлс, жодоо, нягт шар модыг хамт суулгана. Үүнийг ЭЗЭНий мутар хийж, Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг Тэд харж, мэдэн тунгааж, ухаарах болой.
Исаиа 41:19-20 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд