Далайг хэн алгандаа хэмжиж,
Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ?
Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж,
Уулсыг жинлүүрээр
Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?
Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдаж эсвэл
Зөвлөх нь болж
Түүнийг сургасан бэ?
Тэр хэнтэй зөвлөлдөв?
Хэн Түүнд ухаарлыг өгч,
Шударга ёсны замыг Түүнд зааж,
Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?