1
2Хаад 5:1
Ариун Библи 2013
Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.
Харьцуулах
2Хаад 5:1 г судлах
2
2Хаад 5:10
Елиша түүнд элч явуулан —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв.
2Хаад 5:10 г судлах
3
2Хаад 5:14
Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.
2Хаад 5:14 г судлах
4
2Хаад 5:11
Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа —Харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газар дээгүүр гараа даллан уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм.
2Хаад 5:11 г судлах
5
2Хаад 5:13
Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэж байхад та харин хийх бус уу? гэцгээхэд
2Хаад 5:13 г судлах
6
2Хаад 5:3
Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний уяман өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв.
2Хаад 5:3 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд