Иохан 10:15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Эцэж туйлдсан хүн бүрд зориулав: Бурхан надтай хамт
8 өдөр
Энэ бол Библийн дагуух үнэн ба Бурханы амлалтуудыг барин сэтгэлийн түгшүүртэй тулалдахад тань туслах долоо хоногийн цуврал судлалын эхний долоо хоног юм. Энэ найман өдрийн төлөвлөгөөнд сэтгэлийн түгшүүрийнхээ ид дунд зүрх ба оюун санаагаа Есүсийн хайртай зэрэгцүүлэхэд тань туслах урамшуулал, амьдралд ойр хэрэгжүүлэлт багтсан болно. Энэ долоо хоногийн амлалт: Бурхан надтай хамт байдаг.
Бурхантай өрнүүлэх харилцан яриа
12 Ѳдѳр
Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй нь тасралтгүй харилцан яриа өрнүүлсээр байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь зүг чиг, харилцаа, зорилгодоо бүхий л өөрчлөлтийг авч ирэх яриа юм. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ил тод, хувийн түүхүүдээр дүүрэн. Тэр бидэнд хайртай!
Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр
21 ѳдөр
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.