Галат 6:2 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Харилцааны цус сорогчид
5 ѳдөр
Тэд баяр баясгаланг чинь хоосруулж, цаг завыг тань үрж, гал дээр ус нэмэхтэй адил байдаг боловч-хэцүү хүмүүсийг харах илүү дээр арга зам бий. Амьдралыг биднээс сорох мэт харилцааг хэрхэн эдгээх талаар сурцгаая. Пасторын Крейг Гросселын заасан сургаалиудын цуврал болох Харилцааны цус сорогчид хэмээх Life.Church-ийн энэхүү шинэ Библи уншлагын төлөвлөгөөг уншиж эхлэх үедээ амьдрал өгөхүйц Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө бэлтгээрэй.

Алсын харааны хүч
5 ѳдөр
Алсын хараа бол сайн удирдагчийг агуу нэгнээс ялган салгадаг цорын ганц хамгийн агуу хүчин зүйл мөн. Христитгэлтнүүдийн амьдралд алсын харааг төрүүлэн гаргахад Бурханы ашигладаг үйл явцыг судлана уу.

Гүн суурилагдсан амьдрал
5 ѳдөр
Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.

Салалт
7 өдөр
Өнөө үед гэрлэлт цуцлалт хаа сайгүй байгаа тэр ч бүү хэл чуулганд явдаг гэр бүлүүдийн дотор ч байдаг. Хэрэв эцэг эх тань хүнд нөхцөл байдал дунд байгаа бол энэ нь чиний буруу мэт эсвэл амьдрал хяналтаас гарсан мэт санагдаж болох юм. Таны үзэж туулж буй төөрөгдөл ба өвдөлтийн ид дунд Бурханыг олоход тань энэ долоон өдрийн Уншлагын Төлөвлөгөө танд туслах болно.