1Петр 1:13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах нь
8 өдөр
Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай хөгжил, ажилтан/багийн хөдөлгөөний болоод эдийн засгийн өөрчлөлт зэрэг нь бидэнд тулгарч буй асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ манлайллыг сайжруулах нь зөвхөн ажлын байранд зориулагдсан гэж бүү бодоорой. Бид гэр орондоо мөн харилцаанд манлайллаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ манлайллын талаарх практик ойлголттой болохын тулд гүн рүү нь орж үзье.
Ариун амьдрал
29 хоног
Ариун байдал ба секс, нигүүлсэл ба үнэний талаар өгүүлэх нэг сарын чимээгүй цаг
Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах
30 Өдөр
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.