1Коринт 12:27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Амралтыг олох нь
5 ѳдөр
Амралт бол бие махбод, сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд маань асар чухал шаардлагатай зүйл болохыг асар олон судалгаанууд бидэнд хэлдэг. Бурханы хувьд амралт маш чухал байсан учраас Тэр үүнийг Өөрийнхөө тушаалуудын нэг нь болгосон. Бид амрах ёстой гэдгээ мэддэг—атлаа яагаад бид амардаггүй вэ? Энэ 5 өдрийн энгийн Төлөвлөгөөгөөр яагаад, хэзээ, хаана бас хэрхэн амрах ёстойг мөн хэнтэй ч хүртэл амрах ёстойг бид авч үзэх болно.
Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг
7 өдөр
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.
Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхам
7 өдөр
Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдэлийг мэдэж авна уу.