Лук 21
21
Бэлэвсэн эмэгтэйн өргөл
(Мк 12:41–44)
1Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг 2мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. 3Тэр
—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. 4Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв.
Сүмийн сүйрлийг зөгнөв
(Мт 24:1–2; Мк 13:1–2)
5Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс
— 6Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв.
Тэмдэг ба хавчлага
(Мт 24:3–14; Мк 13:3–13)
7Тэд Түүнээс
—Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав. 8Тэр
—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага. 9Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм гэв. 10Тэгээд Тэр цааш нь тэдэнд
—Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд 11хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. 12Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. 13Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. 14Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө.#Лк 12:11–12 15Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. 16Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ. 17Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. 18Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй. 19Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна.
Иерусалимын сүйрлийг зөгнөв
(Мт 24:15–21; Мк 13:14–19)
20Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. 21Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. 22Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.#Хос 9:7 23Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. 24Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.
Хүний Хүүгийн залрал
(Мт 24:29–31; Мк 13:24–27)
25Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.#Иса 13:10; Езк 32:7; Иое 2:31; Илч 6:12–13 26Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. 27Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна.#Дан 7:13; Илч 1:7 28Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв.
Инжрийн модноос авах сургамж
(Мт 24:32–35; Мк 13:28–31)
29Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.
—Инжрийн мод болон бүх моддыг хар. 30Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. 31Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. 32Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. 33Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.
Сонор сэрэмжтэй байх сануулга
34Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. 35Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. 36Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. 37Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв.#Лк 19:47 38Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа.
Nke Ahọpụtara Ugbu A:
Лук 21: АБ2013
Mee ka ọ bụrụ isi
Kesaa
Mapịa
Ịchọrọ ka echekwaara gị ihe ndị gasị ị mere ka ha pụta ìhè ná ngwaọrụ gị niile? Debanye aha gị ma ọ bụ mee mbanye
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.