Иохан 5

5
Амралтын өдөр эдгээв
1Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив. 2Иерусалимын Хонины гулдан#5:2 Хана хэрмийг нэвт гаргасан нуман адарт үүд. хаалганы дэргэд еврейгээр Бетзада#5:2 ЗБ-т Бетезда гэдэг цөөрөм#5:2 эсвэл Хонины цөөрмийн дэргэдэх газар байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд 3тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. 4Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.]#5:3–4 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй. 5Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. 6Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс
—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад 7өвчтэй хүн
—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд 8Есүс түүнд
—Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав. 9Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа. 10Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд
—Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.#Нех 13:19; Иер 17:21 11Харин тэр тэдэнд
—Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад алх” гэсэн гэж хариулахад 12тэд
—“Дэвсгэрээ аваад, алх” гэж чамд хэлсэн хүн хэн бэ? гэж шалгаав. 13Гэвч хэн байсныг мөнөөх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. 14Дараа нь Есүс түүнийг сүмд олоод
—Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. 15Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. 16Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. 17Харин [Есүс] тэдэнд
—Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав. 18Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Эцэгээ хэмээн Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.
Хүүгийн эрх мэдэл
19Есүс тэдэнд
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг. 20Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. 21Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг. 22Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. 23Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. 24Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. 25Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. 26Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. 27Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. 28Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон 29гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.#Дан 12:2
Есүсийн гэрчлэл
30Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. 31Хэрэв Би Өөрийнхөө тухай Өөрөө гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш байна. 32Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. 33Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ.#Иох 1:19–27, 3:27–30 34Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм. 35Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан. 36Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээсэн гэж Миний тухай гэрчилдэг. 37Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй.#Мт 3:17; Мк 1:11; Лк 3:22 38Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. 39Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. 40Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй. 41Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. 42Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ. 43Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. 44Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ? 45Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн. 46Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. 47Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.

હાલમાં પસંદ કરેલ:

Иохан 5: АБ2013

Highlight

શેર કરો

નકલ કરો

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in