Эхлэл 10
10
Үндэстнүүд Ноагаас үүсэв
(1Шс 1:5–23)
1Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ. Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв.
2Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, 3Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма нар билээ. 4Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. 5Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.
6Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар юм. 7Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. 8Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. 9Тэрээр ЭЗЭНий өмнө чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ. 10Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ. 11Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир, Кала мөн 12Ниневе Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ. 13Мизраимаас луд, анам, лехаб, нафтух, 14патрус, каслу,#10:14 ЗО-д мөн крэт кафторчууд гарсан юм. Тэднээс филистчүүд гарчээ.
15Канаан нь ууган хүү Сидон болон Хитийг төрүүлээд мөн 16иебус, амори, гиргаш, 17хиви, арки, сини, 18арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав. 19Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ. 20Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.
21Иафетын ах Шем нь Еберийн бүх үр удмын өвөг агаад түүнд мөн хүүхдүүд төржээ. 22Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар билээ. 23Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар билээ. 24Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ. 25Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег#10:25 Пелег: евр. “хуваагдал” гэснээс гаралтай. гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ. 26Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 27Хадорам, Узал, Дикла, 28Обал, Абимаел, Шеба, 29Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ. 30Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно. 31Тэдгээр нь ураг, хэл аялгуу, газар нутаг болон үндэс угсаагаараа Шемийн үр удмынхан болой.
32Тэд уг угсааныхаа дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Үер болсноос хойш эднээс газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.
હાલમાં પસંદ કરેલ:
Эхлэл 10: АБ2013
Highlight
શેર કરો
નકલ કરો
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.