YouVersion Logo
Search Icon

ГАШУУДАЛ 3

3
1Түүний хилэнгийн саваанаас болж зовлон үзсэн хүн нь би байна.
2Тэр намайг тууж, гэрэлд бус, харанхуйд алхуулсан.
3Үнэхээр миний эсрэг Тэрээр бүх л өдрийн туршид дахин дахин мутраа эргүүлсэн.
4Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.
5Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.
6Он удаан үхэгсдийн адилаар намайг Тэр харанхуй газруудад оршин суулгав.
7Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив.
Тэрээр гинжийг минь хүнд болгов.
8Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.
9Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж,
миний жимийг тахир болгов.
10Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт,
Далд газруудад байх арслан мэт юм.
11Тэрээр замуудыг минь хажуу тийш эргүүлж, намайг хэсэгчлэн тастав.
Тэр намайг үгүйрүүлэв.
12Тэрээр нумаа татаж, намайг сумныхаа бай болгов.
13Тэрээр саадган дахь сумнуудаа миний дотор эрхтэн уруу оруулахаар боллоо.
14Би өөрийн бүх хүнд тохуурхал буюу бүхэл өдрийнх нь шог дуу нь боллоо.
15Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.
16Тэрээр хайргаар шүдийг минь хугачиж,
намайг тоосон дунд нөмрүүлэв.
17Сэтгэл минь амар амгалангаас хагацан, би жаргалыг мартав.
18Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.
19Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.
20Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна.
21Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий.
22ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй.
Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.
23Тэдгээр нь өглөө бүр шинэ юм.
Таны итгэлтэй байдал агуу ажээ.
24“ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна.
“Тийм учраас би Түүнд найддаг”.
25Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.
26ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой.
27Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.
28Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг.
29Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад.
30Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.
31Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй.
32Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол,
Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө.
33Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.
34Газар нутгийн бүх хоригдлуудыг Түүний хөл доор няцлах,
35Хамгийн Дээд Нэгэний оршихуйд зөв шударга хүнийг үгүйсгэх,
36шүүлтэн дээр нь хүнийг мэхлэх зэрэг эдгээр зүйлсийг Эзэн үл сайшаадаг.
37Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?
38Сайн болон муугийн аль аль нь Хамгийн Дээд Нэгэний амнаас гардаггүй гэж үү?
39Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?
40Өөрсдийн замуудыг нягтлан ажиглаад, ЭЗЭН уруу буцацгаая.
41Тэнгэр дэх Бурханы зүг бид өөрсдийн зүрх болон гараа өргөдөг.
42Бид нүгэл үйлдэн, тэрсэлсэн бөгөөд Та уучлаагүй билээ.
43Та уураар хучин, биднийг мөшгөсөн.
Та өршөөлгүйгээр хядсан.
44Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив.
45Та биднийг ард түмнүүдийн дунд хог хаягдал, баас болгосон.
46Бидний бүх дайснууд бидний эсрэг амаа нээв.
47Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.
48Миний ард түмний охины сүйрлийн улмаас нүд минь усны урсгалаар урсана.
49Миний нүд зогсолтгүйгээр, тасралтгүй асгардаг бөгөөд
50ЭЗЭНийг доошоо харж, тэнгэрээс харах хүртэл ингэдэг юм.
51Хотын минь бүх охидоос болж миний нүд сэтгэлд минь шаналал авчирна.
52Миний дайснууд шалтгаангүйгээр намайг шувуу адил харважээ.
53Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.
54Толгой дээр минь ус урссан.
“Би таслагдав” гэж би хэлэв.
55Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН.
56“Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач” гэсэн миний дууг Та сонсжээ.
57Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ.
“Бүү ай!” гэж Та айлдав.
58Эзэн, Та миний сэтгэлийн хэргийг өмгөөлжээ.
Та амийг минь зольсон.
59ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ.
Хэргийг минь шүүгээч.
60Тэдний бүх өс хонзонг, миний эсрэг тэдний бүх далд явуулгыг Та харсан билээ.
61ЭЗЭН, тэдний зэмлэлийг, миний эсрэг тэдний бүх далд явуулгуудыг Та сонссон билээ.
62Над уруу дайрагчдын уруул хийгээд тэдний шивнээ бүхэл өдрийн турш миний эсрэг байна.
63Тэдний сууж, босохыг хараач.
Би тэдний шог дуу нь юм.
64ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.
65Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.
66Та уурандаа тэднийг мөшгөж, ЭЗЭНий тэнгэрийн дороос тэднийг устгах болно!

Currently Selected:

ГАШУУДАЛ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in