YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 76

76
Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Асафын дуулал буюу Дуу.
1Бурхан Иудад алдартай.
Түүний нэр Израильд аугаа.
2Түүний асар Салемд бий.
Түүний орших газар ч бас Сионд бий.
3Тэнд Тэрээр галтай сумнууд,
Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан.
Села
4Та бол алдартай,
Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.
5Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж,
Нойрсоцгоожээ.
Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.
6Иаковын Бурхан, Таны зэмлэлд
Морьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.
7Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм.
Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?
8Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.
9Бурхан дэлхийн бүх даруу хүмүүсийг аврахаар
Шүүхийн тулд боссон үед
Газар айж, дуугүй байсан.
Села
10Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно.
Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
11Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл.
Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.
12Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно.
Түүнээс дэлхийн хаад айдаг юм.

Currently Selected:

ДУУЛАЛ 76: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in