YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 62

62
Найрал дууны удирдаачид. Иедутуны дагуу Давидын дуулал.
1Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.
Миний аврал Түүнээс юм.
2Ганцхан Тэр л миний хад, миний аврал,
Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.
3Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт
Алах гэж та нар бүгдээрээ
Хэдий болтол хүн уруу довтлох вэ?
4Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.
Тэд худал хуурмагт баясдаг.
Тэд амаараа ерөөдөг,
Гэвч дотроо хараадаг юм.
Села
5Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,
Учир нь миний найдвар Түүнээс юм.
6Зөвхөн Тэр л миний хад, миний аврал,
Миний бат цайз юм. Би ганхахгүй.
7Миний аврал болон алдар Бурханд байдаг.
Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг.
8Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.
Түүний өмнө зүрхээ нээ.
Бурхан бидэнд хоргодох газар юм.
Села
9Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм.
Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
10Хавчлага дарлалд бүү итгэ,
Дээрэм тонуулд ч дэмий бүү найд.
Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
11Бурхан нэг удаа айлдсан.
Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.
12Эзэн, хайр энэрэл ч Таных.
Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.

Currently Selected:

ДУУЛАЛ 62: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in