YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 61

61
Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Давидын дуулал.
1Бурхан, миний хашхирахыг сонсооч.
Миний залбиралд чих тавиач.
2Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
3Учир нь Та миний хоргодох газар,
Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.
4Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач.
Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач.
Села
5Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ.
Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.
6Та хааныг урт наслуулна.
Тэрээр олон үеүдийн турш амьдарна.
7Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно.
Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.
8Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд
Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.

Currently Selected:

ДУУЛАЛ 61: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in