YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 33

33
1Зөв шударга хүмүүс ээ, ЭЗЭН дотор баярлан дуулагтун.
Шулуун шударга хүн магтан дуулахад зохистой.
2Ятгын эгшгээр ЭЗЭНд талархал өргө.
Арван утаст пийпаа хөгжмөөр Түүнд магтаалуудыг дуулагтун.
3Түүнд шинэ дууг дуул.
Баярт дуугаар уран чадварлаг тогло.
4Учир нь ЭЗЭНий үг бол шулуун шударга бөгөөд
Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн юм.
5Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг.
Дэлхий ЭЗЭНий хайр энэрлээр дүүрэн.
6ЭЗЭНий үгээр тэнгэрүүд,
Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
7Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг.
Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.
8Бүх дэлхий ЭЗЭНээс эмээгтүн.
Ертөнцийн бүх оршин суугчид Түүнийг хүндэтгэгтүн.
9Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн.
Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.
10ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг.
Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог.
11ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд,
Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.
12Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг улс буюу
Өөрийнхөө өв болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ!
13ЭЗЭН тэнгэрээс хардаг.
Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг хардаг.
14Өөрийн оршин байгаа газраас Тэрээр
Дэлхийн бүх оршин суугчид уруу хардаг.
15Тэр тэд бүгдийн зүрхийг бүтээдэг бөгөөд
Тэд бүгдийн үйлсийг ойлгодог юм.
16Хүчит цэргээр аврагдах хаан гэж үгүй.
Агуу хүчээр чөлөөлөгдөх дайчин эр гэж үгүй.
17Морь бол ялалтын хоосон найдвар бөгөөд
Өөрийн агуу хүчээр ч хэнийг ч аварч чадахгүй.
18Харагтун, ЭЗЭНий мэлмий Өөрөөс нь эмээгчдийг,
Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг нь
19Тэдний сэтгэлийг үхлээс аварч,
Тэднийг өлсгөлөн дунд амьд үлдээхийн тулд байдаг юм.
20Бидний сэтгэл ЭЗЭНийг хүсэн хүлээдэг.
Тэр бол бидний тусламж болон бидний бамбай юм.
21Бид Түүний ариун нэрд итгэдэг учраас
Бидний зүрх Түүнд баярладаг.
22ЭЗЭН, бидний Танд найдсаны дагуу
Таны хайр энэрэл бидний дээр байх болтугай.

Currently Selected:

ДУУЛАЛ 33: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in