YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 16

16
1Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч,
Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.
2Хүмүүний хамаг зам өөрийнх нь нүдэнд цэвэр харагддаг бол
ЭЗЭН учир шалтгаанаар нь цэгнэн үздэг.
3Ажил үйлсээ ЭЗЭНд даатга тэгвэл бодсон санасан чинь биелнэ.
4ЭЗЭН юм бүхнийг тус тусын зорилготойгоор бүтээжээ.
Тэр ч байтугай хар санаатнууд хорон муугийн өдөрт зориулагдсан аж.
5Бардам зүрхтэй хүн бүр ЭЗЭНий хувьд жигшил юм.
Тийм нэгэн зайлшгүй шийтгүүлнэ.
6Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг.
ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.
7Хүмүүний зам ЭЗЭНий таалалд нийцэх цагт
Тэрээр түүний дайснуудыг нь хүртэл түүнтэй эв түнжинтэй байлгадаг.
8Зүй бусаар олох үлэмж их орлогоос зөв шударгаар олох бага нь дээр.
9Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол
ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
10Хааны амнаас тэнгэрлэг шийдвэр гардаг.
Шүүх цагт түүний ам алдаа гаргах ёсгүй.
11Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг.
Уутан доторх бүх туухай Түүнийх юм.
12Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг учраас
Хорон муу явдалтай холбогдох нь хааны хувьд жигшүүртэй юм.
13Шударга зөв уруул хаанд таалагддаг.
Үнэн ярьдаг хүнийг хаан хайрладаг.
14Хааны уур хилэн үхлийн элч мэт буюу.
Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулдаг.
15Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.
Түүний таалал нь хаврын борооны үүл мэт буюу.
16Алт авснаас мэргэн ухааныг олох нь илүү дээр.
Мөн ухааныг авах нь мөнгөнөөс ч илүү үнэтэй.
17Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ.
Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.
18Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол
Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.
19Бардам хүмүүстэй олз хувааснаас,
Дорд хүмүүсийн дунд даруу сүнстэй байсан нь хавьгүй дээр.
20Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно.
ЭЗЭНд итгэгч хүн ерөөлтэй!
21Зүрхэндээ мэргэн хүн ухаалаг хэмээгдэнэ.
Амтат үг яриа ятгалгыг улам нэмэгдүүлнэ.
22Өөрийг нь эзэмшигч хүнд ухаан бол амийн ундарга юм.
Харин мунхаг хүний сахилга нь мунхаглал юм.
23Мэргэн хүний зүрх амаа сургадаг бөгөөд
Уруулдаа ятгалгыг нэмдэг.
24Тааламжит үгс зөгийн балтай сархинаг ажгуу.
Тэр нь сэтгэлд амтат бурам ба ясанд эм болой.
25Хүнд зөв мэт санагдавч,
Төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.
26Хөдөлмөрлөгч хүний хооллох хүсэл өөрийнх нь төлөө ажилладаг.
Түүний өлсгөлөн байдал нь түүнийг хөтөлдөг.
27Хар санаат хүн хорон мууг ухаж гаргадаг.
Түүний үгс дүрэлзэх гал мэт болой.
28Замаасаа гажигч хүн эвдрэлцлийг тарьдаг.
Хов жив тараагч хүн дотнын анд нөхдийг салгадаг.
29Хүчирхийлэгч хүн хөршөө уруу татаж,
Сайн биш замаар дагуулдаг.
30Нүдээ ирмэгч хүн гажсан зүйлсийг сэддэг.
Хөмхийгөө зуугч хүн хорон мууг гүйцэлдүүлдэг.
31Буурал толгой бол алдрын титэм юм.
Үүнийг зөв шударга амьдрал дотор олдог.
32Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр.
Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр.
33Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for СУРГААЛТ ҮГС 16