YouVersion Logo
Search Icon

НЕХЕМИА 3

3
1Тэгээд тэргүүн тахилч Елиашиб өөрийн ах дүү тахилч нарын хамт босоцгоон, Хонины хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалгуудыг нь байрлуулав. Тэд Зуутын Цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын Цамхгийг ариусгав. 2Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний хажууд Имрийн хүү Заккур барьж байв.
3Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 4Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүний хажууд Мешезабелын хүү Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. 5Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоичууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг тэтгээгүй.
6Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хаалгыг засав. Тэд үүний яс модыг тавьж хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 7Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронотит хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх мужийн захирагчийн албан ёсны суудлын төлөө засвар хийв. 8Түүний хажууд алтны дархчуудын нэг болох Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүний хажууд сүрчиг хийгчдийн нэг болох Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн Хана хүртэл сэргээн босгов. 9Тэдний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. 10Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа өөрийн гэрийн харалдаа засвар хийв. Түүний хажууд Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. 11Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухнуудын Цамхгийг засав. 12Түүний хажууд Иерусалимын хагас дүүргийн захирагч, Халлохешийн хүү Шаллум өөрийн охидтойгоо засвар хийв. 13Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн Хаалгыг засав. Тэд үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан ба Хаягдлын Хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав. 14Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдлын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав. 15Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав. 16Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа нь Давидын булшны харалдаах хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв. 17Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүний хажууд Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа өөрийн дүүрэгтээ засвар хийв. 18Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваин дор ах дүү нар нь засвар хийв. 19Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер нь Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав. 20Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав. 21Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот нь Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 22Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилч нар засвар хийв. 23Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар өөрсдийн байшингийн өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү Маасеиагийн хүү Азариа өөрийн байшингийн хажууд засвар хийв. 24Түүний дараа Хенададын хүү Биннуи нь Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 25Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв. 26Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны Хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв. 27Түүний дараа текоичууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв.
28Морин Хаалган дээр тахилч бүр өөрийн байшингийн өмнө талыг засварлав. 29Тэдний дараа Иммерийн хүү Задок өөрийн байшингийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн Хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв. 30Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам өөрийн сууцныхаа өмнөх хэсгийг засварлав. 31Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа нь сүмийн үйлчлэгчдийн ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын Хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөөг хүртэл засвар хийв. 32Булангийн дээд өрөө ба Хонины Хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.

Currently Selected:

НЕХЕМИА 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in