ЛЕВИТ 9
9
1Найм дахь өдөрт Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг, Израилийн ахмадуудыг дуудав. 2Тэр Ааронд хэлсэн нь
—Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахилд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн. 3Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг, 4эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно”. 5Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов. 6Мосе
—ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв. 7Тэгээд Мосе Ааронд
—Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.
8Тиймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрийнх нь төлөө байсан, нүглийн төлөөх тахилын тугалыг нядлав. 9Аароны хөвгүүд цусыг нь түүнд авчирсанд, тэр цусанд хуруугаа дүрэн тахилын ширээний эврүүд дээр нялж, бусад цусыг тахилын ширээний суурь уруу асгав. 10Дараа нь тэр нүглийн төлөөх тахилын өөх, бөөр, өнчин элгийг ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилын ширээн дээр шатаан уугиулав. 11Харин мах болон арьсыг нь тэр хуарангийн гадна галд шатаав.
12Тэгээд тэр шатаалт тахилыг нядлав. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгөхөд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав. 13Тэд шатаалт тахилыг хэсэглэн толгойнх нь хамт түүнд өгсөнд тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулав. 14Тэр мөн гэдэс дотор болон мөчүүдийг угаагаад, тэдгээрийг шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиулав.
15Тэгээд тэр ард олны тахилыг авчран, ард олны төлөө байсан, нүглийн төлөөх тахилын ямааг авч, нядлан эхнийхтэй адил түүнийг нүглийн төлөө өргөв. 16Тэр мөн шатаалт тахилыг авчирч, түүнийг зарлигийн дагуу өргөв. 17Дараа нь тэр өглөөний шатаалт тахилаас гадна идээн өргөлийг авчирч, түүний хэсгээс нь өөрийн атгыг дүүргээд, түүнийгээ тахилын ширээн дээр шатаан уугиулав.
18Тэгээд тэр ард олны төлөө байсан эвийн тахилын өргөл болох үхэр болон хуцыг нядалжээ. Цусыг нь Аароны хөвгүүд түүнд өгсөнд, тэр түүнийг тахилын ширээ уруу тойруулан цацав. 19Үхэр болон хуцын өөхний хэсгүүдийн хувьд гэвэл, сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг аван, 20тэд эдгээр өөхний хэсгүүдийг өвчүүнүүд дээр тавьсан. Тэр тэдгээрийг тахилын ширээн дээр шатаан уугиулжээ. 21Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.
22Тэгээд Аарон ард олон уруу гараа өргөж, тэднийг ерөөлөө. Тэр нүглийн төлөөх тахил, шатаалт тахил, эвийн тахилыг хийснийхээ дараа доош буулаа. 23Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөгц ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв. 24Тэгэхэд ЭЗЭНий өмнөөс гал гарч ирэн, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхний хэсгүүдийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагц, хашхиралдан нүүрээрээ унав.
Currently Selected:
ЛЕВИТ 9: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society