ИСАИА 15
15
1Моабын тухай зөн.
Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна.
Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.
2Тэд гашуудан уйлахаар сүм,
Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав.
Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав.
Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.
3Тэд гудамжинд таар өмсөж,
дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.
4Хешбон, Елеале мөн уйлж,
тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно.
Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан,
сэтгэл нь дотроо түгшинэ.
5Моабын төлөө Миний зүрх хашхирна.
Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана.
Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж,
сүйрэл мөхөлдөө гашуудан,
Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.
6Нимримийн ус ширгэн,
өвс нь гандаж, нялх ногоо үхэж,
ногоон юм юу ч үгүй алга боллоо.
7Ийм учраас тэд олж,
нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.
8Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,
тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.
9Учир нь Димоны ус цусаар дүүрэв.
Би Димонд уй гашууг нь нэмж,
Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.
Currently Selected:
ИСАИА 15: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society