ХОСЕА 5
5
1Тахилч нар аа, үүнийг сонс!
Израилийн гэр ээ, анхаарал тавигтун!
Хааны гэр ээ, сонсогтун! Учир нь шүүлт нь та нарт хэрэгжих болно.
Яагаад гэвэл та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор байжээ.
2Босогчид завхралдаа гүн орсон боловч Би тэднийг бүгдийг нь жанчих болно.
3Би Ефраимыг мэддэг бөгөөд Израиль Надаас нуугдаж чадахгүй.
Одоо Ефраим аа, чи биеэ үнэлсэн, Израиль өөрийгөө бузарласан.
4Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй.
Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа.
Тэд ЭЗЭНийг мэддэггүй.
5Түүгээр ч барахгүй Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг.
Израиль, Ефраим өөрсдийнхөө хууль бус байдал дотор бүдэрдэг.
Иуда ч гэсэн тэдэнтэй хамт бүдэрчээ.
6Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй.
Тэр тэднээс нэгэнт холдчихсон.
7Тэд ЭЗЭНий эсрэг урвасан.
Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ.
Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
8Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.
Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.
9Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.
Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.
10Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.
Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.
11Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан.
Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.
12Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.
13Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд,
Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ.
Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.
14Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,
Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно.
Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна.
Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.
15Тэд буруугаа хүлээн зөвшөөрч, Миний царайг хайх хүртэл нь Би явж, Өөрийн газар уруу буцаж очно.
Зовлон дотроо тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.
Currently Selected:
ХОСЕА 5: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society