YouVersion Logo
Search Icon

ЕСТЕР 3

3
1Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв. 2Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй. 3Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны зарц нар Мордехаид
—Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв. 4Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ. 5Мордехаиг өөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. 6Гэвч тэр Мордехаид ганцааранд нь халдахыг үл тоомсорлов. Учир нь тэд түүнд Мордехаин ард түмэн нь хэн болохыг хэлсэн учир Хаман Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн, бүх иудейчүүдийг устгахаар санаархав.
7Ахашверош хааны арван хоёр дахь жилийн Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө сар өдрийг товлохоор пур хэмээх шавгыг орхин Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов. 8Тэгээд Ахашверош хаанд Хаман ийн хэлэв.
—Таны хаанчлалын бүх мужын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн үндэстэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахидаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой. 9Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв. 10Тэгэхэд хаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. 11Мөн хаан Хаманд
—Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Чи тэдний тухайд тааллаараа болох болтугай гэв. 12Тэгээд хааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноёдод муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж хааны тамгат бөгжөөр тамгалжээ. 13Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор хөгшин залуугүй, эмэгтэйчүүд, хүүхдүүд бүх иудейчүүдийг алж устган, хүйс тэмтэрч, мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай хэмээсэн захидлыг хааны бүх мужид зарлагуудаар илгээв. 14Муж бүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг нийтэлж, бүх ард түмэнд тунхаглан, энэ өдрийн төлөө бэлтгүүлэв. 15Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.

Currently Selected:

ЕСТЕР 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in