YouVersion Logo
Search Icon

ШАСТИРЫН ДЭЭД 20

20
1Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав. 2Давид тэдний хааны толгойноос алтан титмийг нь авчээ. Тэр титэм нэг алтан талант жинтэй бөгөөд эрдэнийн чулуу шигтгэгдсэнийг Давид олж мэдэв. Түүнийг Давидын тэргүүн дээр тавьжээ. Давид тэр хотоос маш их хэмжээний олз омог авчрав. 3Тэр хотод байсан хүмүүсийг ч олзлон авчирч, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүн Иерусалим уруу буцаж ирэв.
4Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв. 5Дахин филистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв. 6Гатад дахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ. 7Тэрээр Израилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав. 8Эдгээр нь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in