Ром 9
9
Израилийг Бурхан сонгосон
1Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар 2Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. 3Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. 4Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд,#9:4 ЗБ-т гэрээ хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.#Гэт 4:22 5Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн.#9:5 эсвэл бүгдийг захирагч Бурхан үүрд магтагдах болтугай! Амен.
6Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. 7Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ.#Эх 21:12 8Махбодын хүүхдүүд нь#9:8 махбодын хүүхдүүд: Энэ нь Абрахамын хүү, Хагараас төрсөн Ишмаилийн удмыг хэлж байна. (Гал 4:22–23 үз.) Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон. 9Учир нь «Би өдий үед#9:9 эсвэл ирэх жилийн энэ үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.#Эх 18:10,14 10Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. 11Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд 12«Том нь багадаа зарцлагдана» гэж эхэд нь айлдсан ажээ.#Эх 25:23 13Энэ нь «Би Иаковыг хайрлаж, Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.#Мал 1:2–3
14Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй! 15Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм.#Гэт 33:19 16Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. 17Бичвэр «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж Фараонд айлджээ.#Гэт 9:16 (LXX) 18Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.
Бурханы уур хилэн ба өршөөл
19Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцэж чадах юм бэ?» гэж хэлнэ. 20Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү?#Иса 29:16, 45:9 21Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү? 22Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? 23Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, 24иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм. 25Тэр Хосеа номд#Хос 2:23
«Минийх биш ард түмнийг Би
“Миний ард түмэн”,
Хайрлагдаж байгаагүйг нь
“Хайрт” гэж дуудна.
26“Та нар Миний ард түмэн биш” гэж
тэдэнд айлдсан тэр газарт
Тэд амьд Бурханы хөвгүүд гэж
дуудагдах болно»
гэсэн юм.#Хос 1:10
27Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.#Иса 10:22–23 (LXX) 28Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. 29Исаиа
«Хэрэв түг түмдийн Эзэн
амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол
Бид Содом мэт болж,
Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.#Иса 1:9 (LXX)
Израилийн итгэлгүйдэл
30Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд, тухайлбал итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. 31Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. 32Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ. 33Энэ нь
«Харагтун, Би Сионд
бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина.
Түүнд итгэгч нь
ичгүүрт орохгүй» гэж
бичигдсэнчлэн байна.#Иса 8:14, 28:16 (LXX)
Currently Selected:
Ром 9: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.