YouVersion Logo
Search Icon

Ром 10

10
1Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ. 2Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг. 3Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав. 4Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж.
Аврал бүгдэд зориулагдсан
5Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ.#Лев 18:5 6Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэндээ “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм.)#Дх 30:12–14 7Эсвэл «“Хэн оёоргүй гүнд буух вэ?” гэж бүү хэл.» (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм.) 8Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. 9Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. 10Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ. 11Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг.#Иса 28:16 (LXX) 12Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. 13Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно».#Иое 2:32
14Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? 15Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг.#Иса 52:7 16Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн.#Иса 53:1 17Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг.
18Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.
«Дуу хоолой нь бүх газарт,
Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн»
гэсэн байдаг юм.#Дуу 19:4 (LXX) 19Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе
«Би үндэстэн бус хүмүүсээр
та нарыг атаархуулж,
Ухаангүй үндэстнээр
та нарыг уурлуулна»
гэсэн.#Дх 32:21 20Исаиа зоригтойгоор
«Хайгаагүйд нь Би олдов.
Сураглаагүйд нь Би үзэгдэв»
гэж хэлсэн юм.#Иса 65:1 (LXX) 21Харин Израилийн талаар Тэр «Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав» гэжээ.#Иса 65:2 (LXX)

Currently Selected:

Ром 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy