Ром 7
7
Итгэгчид хуульд үхсэн
1Ах дүү нар аа, хууль мэдэгсдэд гэж хэлэхэд, хууль нь хүнийг амьд байгаа цагт л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 2Гэрлэсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. 3Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртэй нийлбэл завхай эм гэгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртэй нийлсэн ч завхай эм биш юм.
4Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдсон юм. 5Учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. 6Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор биш, харин Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг.
Хууль ба гэм нүгэл
7Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан.#Гэт 20:17; Дх 5:21 8Харин нүгэл нь тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн. Учир нь хууль үгүй бол нүгэл нь үхмэл юм. 9Нэгэн цагт би хуульгүйгээр амьдарч байв. Харин тушаал ирснээр нүгэл амилж, би үхсэн бөгөөд 10аминд гэсэн тушаал нь үхэлд хүргэдгийг би мэдэв. 11Учир нь тушаалаар шалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан.#Эх 3:13 12Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.
13Энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй! Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл нь нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл нь тушаалаар дамжин туйлын нүгэлт болов.
Дотоод зөрчил
14Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.#Гал 5:17 16Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. 17Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. 18Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. 19Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. 20Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг.
21Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. 22Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. 23Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? 25Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай.
Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.
Currently Selected:
Ром 7: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.