YouVersion Logo
Search Icon

Дуулал 62

62
Итгэлийн дуу
Удирдаачид: Иедутуны дагуу Давидын дуулал.
1Сэтгэл минь Бурханыг л
чимээгүйхэн хүлээнэ.
Аврал минь Түүнээс юм.
2Ганцхан Тэр л миний хад,
Миний аврал,
Миний бат цайз
Би ихээр ганхахгүй.
3Нурж буй хана,
Ганхаж буй хашаа мэт хүнийг
Алах гэж та нар бүгдээрээ
Хэдий болтол довтлох вэ?
4Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав
Тэд худал хуурмагийг таашаажээ.
Тэд амаараа ерөөх боловч,
Дотроо харааж байна. Села
5Сэтгэл минь, Бурханыг л хүлээ,
Учир нь найдвар минь Түүнээс юм.
6Зөвхөн Тэр л миний хад,
Миний аврал,
Миний бат цайз
Би ганхахгүй.
7Бурханд миний аврал ба алдар
Бурханд миний хүч чадлын хад,
Хоргодох газар минь байдаг.
8Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ
Түүний өмнө зүрхээ уудал.
Бурхан бидний хоргодох газар юм. Села
9Доодос ердөө л амьсгал
Дээдэс гэдэг хоосон худал
Дэнсэн дээр тавих аваас
Тэд нийлээд амьсгал төдий
10Сүрдүүлж авах явдалд бүү найд.
Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд.
Чадал чинээ өсөж нэмэгдвэл
Зүрхээ тэрэнд бүү тогтоо.
11Хүч чадал Бурханых гэдгийг,
Бурхан нэг удаа айлдсан
Би хоёр удаа сонссон.
12Эзэн, хайр энэрэл ч Таных
Учир нь Та хүн бүрд
Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.#Иов 34:11; Иер 17:10; Мт 16:27; Ром 2:6; Илч 2:23

Currently Selected:

Дуулал 62: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy