YouVersion Logo
Search Icon

Дуулал 6

6
Үхлүүт өвчнөөс эдгэхийн төлөө залбирал
Удирдаачид. Давидын дуулал, чавхдаст хөгжимд. Шеминитийн дагуу.
1ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч.
Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.
2Сул доройгийн минь учир
ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Яс минь янгинахын учир
ЭЗЭН, намайг эдгээгээч.
3Сэтгэл минь ихэд шанална.
ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?
4ЭЗЭН, эргэн ирж,
сэтгэлийг минь хэлтрүүлээч.
Энэрэл хайрынхаа учир
намайг авраач.
5Үхдэл нь Таныг үл дурсана.
Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?
6Ёололдоо би туйлдав.
Хайлалдаа ор минь шөнө бүр живнэм.
Нулимсанд нэвчив, дэвсгэр минь.
7Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв.
Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав.
8Ёс бусыг үйлдэгчид та бүгд надаас холд
Учир нь ЭЗЭН миний уйлан гингэнэх дууг сонсов.#Мт 7:23; Лк 13:27
9ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
10Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.
Тэд гэнэт ичиж, ухрах болно.

Currently Selected:

Дуулал 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in