YouVersion Logo
Search Icon

Дуулал 19:1-6

Дуулал 19:1-6 АБ2013

Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй. Хэл яриа хийгээд үг үгүй, Дуу ч сонсогдохгүй, Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн. Тэдгээрийн дотор Бурхан Наранд зориулж майхан барьжээ. Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт нар мандав. Хөөрсөн баатар эр шиг замаараа тэр довтолно. Тэнгэрийн нэг захаас мандаад Нөгөө захад тойрон явсаар жаргана. Халуунаас нь нуугдах юм гэж нэг ч үгүй.

Video for Дуулал 19:1-6