YouVersion Logo
Search Icon

Дуулал 136

136
Бурханы бүтээл ба түүхэн үйлс
1ЭЗЭНд талархагтун.
Тэрээр сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл мөнхийнх.#1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1; Иер 33:11
2Бурхдын Бурханд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
3Эздийн Эзэнд талархагтун,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
4Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч
Түүнд талархагтун,
Түүний хайр энэрэл мөнхийнх.
5Мэргэнээр тэнгэрсийг бүтээсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Эх 1:1
6Газрыг усан дээгүүр дэлгэсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Эх 1:2
7Агуу гэрлүүдийг бүтээсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Эх 1:16
8Нараар өдрийг захируулагч
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
9Сар ба оддоор шөнийг захируулагч
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
10Египетийн ууган хүүхдүүдийг хороосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Гэт 12:29
11Израилийг тэдний дундаас гарган авчирсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Гэт 12:51
12Хүчит гар, сунгасан мутраар гаргасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
13Улаан тэнгисийг хоёр хуваасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Гэт 14:21–29
14Түүний дундуур Израилийг гаргасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
15Харин Фараон ба түүний их цэргийг Улаан тэнгист сүйрүүлсэн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
16Ард түмнээ цөлөөр дагуулсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
17Агуу хаадыг бут цохисон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
18Сүр хүчит хаадыг хороосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
19Аморичуудын хаан Сихоныг алсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Тоо 21:21–30
20Башаны хаан Огийг алсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.#Тоо 21:31–35
21Газар нутгийг нь өв болгон өгсөн
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
22Өөрийн зарц Израильд өв болгосон
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
23Биднийг дорд үед маань дурсан санасан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
24Биднийг өстнүүдээс маань аварсан
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
25Бүх махбодод хоол хүнс өгдөг
Түүнд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.
26Тэнгэрийн Бурханд талархагтун.
Түүний хайр энэрэл мөнхийнх.

Currently Selected:

Дуулал 136: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in