YouVersion Logo
Search Icon

Дуулал 121:1-7

Дуулал 121:1-7 АБ2013

Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс. Тэр хөлийг чинь эс гуйвуулна. Чамайг хамгаалагч Тэрээр үл үүрэглэнэ. Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй. ЭЗЭН чамайг хамгаалагч, ЭЗЭН чиний баруун гар тал дахь сүүдэр чинь юм. Шөнөөр саранд ч Өдрөөр наранд ч чи цохиулахгүй. ЭЗЭН чамайг муу бүхнээс хаацайлж, Тэрээр амийг чинь хамгаална.