YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 12

12
1Сургамжийг хайрлагч нь мэдлэгт хайртай.
Гэсгээлтийг зүхэгч нь харанхуй бүдүүлэг.
2Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог.
Баширыг сэдэгчийг Тэр буруутгадаг.
3Гэм буруугаар хүн эс оршин тогтнох.
Зөвтийн үндэс хэзээд хөдөлшгүй байх.
4Зохистой сайн эхнэр нөхрийн титэм.
Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр.
5Зөвтийн санаа зүйтэй.
Буруутын удирдамж хуудуутай.
6Буруутын үгс нь цус урсгахаар отно.
Чигч шударга хүмүүсийн ам тэднийг аварна.
7Буруутууд үлдэхгүй сүйрч устана.
Зөвтийн орон гэр нь бат зогсоно.
8Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг.
Гуйвдаг зүрх гадуурхлыг.
9Талх хомс өөрийгөө өргөмжилснөөс
Туслах зарцтай хүндлэлгүй нэгэн нь дээр.
10Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх
Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.
11Газраа тариалагч цадах талхтай.
Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой.
12Буруут нь ёрын муу олзыг хүснэ.
Зөвтийн үндэс үр жимс ургуулна.
13Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна.
Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна.
14Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг.
Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг.
15Мунхгийн зам нүдэнд нь зөв.
Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох.
16Мунхгууд уураа даруй үзүүлэх.
Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх.
17Үнэнийг яригч нь зөвийг.
Хуурамч гэрчлэгч заль мэхийг.
18Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт.
Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.
19Үнэнч уруул үүрдийг авах.
Худалч хэл хормыг л давах.
20Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх.
Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан.
21Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй.
Буруутын гай тотгор дундрахгүй.
22Худалч уруул ЭЗЭНд жигшүүр.
Хуудуугүй загнагсад Түүнд таалал.
23Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах.
Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах.
24Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна.
Лазан хүн албадлагын ажил хийнэ.
25Шаналал хүмүүний зүрхийг дарамтлах.
Сайн үг баярлуулах.
26Зөвт нь хөршдөө хөтөч болох.
Буруутын зам бусдыг будлиулах.
27Лазан нь ангийн махаа ч эс шарах атал
Зүтгэлт нь үнэт өмчийг олно.
28Зөвийн харгуйд амь.
Зам дээр нь үхэл үгүй.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Сургаалт үгс 12