YouVersion Logo
Search Icon

Тооллого 30

30
Эмэгтэйчүүдийн андгай
1Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгийн тэргүүнүүдтэй ярин, хэлэхдээ
—ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой. 2Хэрэв эр хүн сэтгэлээ үүрэгт хүлэхээр ЭЗЭНд ам өчиг өгч, тангараг өргөсөн бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гаргасан бүхний дагуу үйлдэх ёстой.#Дх 23:21–23; Мт 5:33
3Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэгт хүлээд, ЭЗЭНд ам өчиг өгөх үед 4түүний ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүргийг эцэг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх ам өчиг нь батлагдах бөгөөд сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах болой. 5Гэвч эцэг нь сонссон өдрөө л түүнийг хориглох аваас охины андгай болон сэтгэлээ хүлсэн түүний үүргийн аль нь ч тогтохгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр охиныг уучлах болно.
6Хэрэв эмэгтэй андгай дор эсвэл сэтгэлээ хүлсэн амныхаа яаруу тунхаглал дор байхдаа нөхөрт гарвал, 7нөхөр нь сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн үүрэг нь батлагдах ажгуу. 8Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно. 9Харин бэлэвсэн эмэгтэй ба салсан эмэгтэйн сэтгэлээ хүлсэн ам өчиг болгон нь түүнийг хүлэх болно. 10Хэрэв тэрээр нөхрийнхөө гэрт ам өчиг өгсөн буюу сэтгэлээ үүрэг дор тангаргаар хүлсэн бөгөөд 11нөхөр нь сонсоод түүнд юу ч хэлээгүй, хориглоогүй байх аваас түүний бүх ам өчиг батлагдах ба сэтгэлээ хүлсэн үүрэг бүр нь батлагдах ажгуу. 12Гэвч нөхөр нь сонссон өдрөө л тэдгээрийг хүчингүй болгох аваас тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ үүрэгт холбон амнаасаа гаргасан юу нь ч тогтохгүй. Түүний нөхөр тэдгээрийг хүчингүй болгосон бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно. 13Тэр эмэгтэйн ам өчиг бүр мөн сэтгэлээ номхтгохоор хүлэх тангараг бүрийг нөхөр нь баталж эсвэл нөхөр нь хүчингүй болгож болно. 14Гэвч нөхөр нь өдрөөс өдөрт түүнд юу ч хэлэхгүй байвал түүний дээр байгаа бүх ам өчиг, бүх үүргийг нь тэрээр баталж байна. Нөхөр нь сонссон өдрөө л түүнд юу ч хэлээгүй учраас тэдгээрийг тогтоосон байна. 15Харин тэрээр сонсчихоод хэсэг хугацааны дараа хүчингүй болговол эмэгтэйн хилэнцийг тэр үүрнэ гэв.
16Эдгээр нь нөхөр ба эхнэрийн хооронд мөн залуу насандаа, эцгийнхээ гэрт байгаа охин ба эцгийн хооронд байх, Мосед ЭЗЭНий тушаасан зарлигууд юм.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Тооллого 30