YouVersion Logo
Search Icon

Нехемиа 8

8
1Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайд цуглав. Израильд ЭЗЭНий өгсөн, Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ. 2Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа. 3Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв. 4Гүүш Езра энэ зорилгын тулд барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв. 5Езра бүх хүмүүсээс дээр зогсож бүх хүмүүсийн нүдэн дээр номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов. 6Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв. 7Мөн хүмүүсийг байр байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. 8Тэд номоос буюу Бурханы хуулиас тайлбарлан уншиж,#8:8 Бурханы хууль еврей хэлээр бичигдсэн боловч Вавилон дахь еврейчүүд өдөр тутмын амьдралдаа арам хэлээр ярьдаг байсан тул энд орчуулан тайлбарлах шаардлага гарсан байна. уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлжээ.#8:8 эсвэл үүнийгээ орчуулан тайлбарлажээ. 9Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд
—Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. 10Тэгээд тэр тэдэнд
—Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ. 11Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү шанал гэж хэлэв. 12Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.
Майхан баярыг тэмдэглэв
13Дараа нь хоёр дахь өдөр бүх ард түмний эцгийн бүлийн тэргүүнүүд, тахилчид ба левичүүд хуулийн үгсийг нарийвчлан судлахын тулд гүүш Езра дээр цуглажээ. 14Долдугаар сарын баяр наадмын туршид Израилийн хөвгүүд майханд амьдрах ёстой гэдгийг ЭЗЭН Мосегоор дамжуулан хэрхэн тушаасан тухай хуульд бичигдсэн байгааг тэд олов.#Лев 23:33–36,39–43; Дх 16:13–15 15Тиймээс тэд тунхаглан, бүх хотууддаа болон Иерусалимд тунхгийг давтаж
—Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, гавирт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн билээ. 16Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр дээвэр дээрээ, өөрсдийн хашаа болон Бурханы өргөөний хашаануудад, Усны гулдан хаалганы талбайд, Ефраимын гулдан хаалга дахь талбайд өөрсдөдөө майхнууд барьжээ. 17Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн даяар хотол түмэн майхнуудыг барьж, тэндээ амьдрав. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ. 18Тэрээр анхны өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өдөр бүр Бурханы хуулийн номоос уншив. Тэд долоо хоног баяр наадмыг тэмдэглэн, найм дахь өдөр нь зааврын дагуу тусгай чуулаан хийжээ.

Currently Selected:

Нехемиа 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in