YouVersion Logo
Search Icon

Нехемиа 7

7
1Хэрмийг сэргээн босгож, би хавтсуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа 2би өөрийн дүү Хананийг цайзын жанжин Хананиатай хамт Иерусалимыг хариуцуулахаар тавив. Учир нь тэр итгэмжит хүн бөгөөд бусад олон хүнээс илүүгээр Бурханаас эмээдэг нэгэн байв. 3Тэгээд би тэдэнд
—Нар хөөрч, халуу шаттал Иерусалимын гулдан хаалгуудыг бүү онгойлго. Хаалгачдыг харуулд зогсож байх үед нартайд хаалгуудыг хааж, түгжиг! Мөн Иерусалимын оршин суугчдаас харуулд гаргаж, нэг хэсгийг нь манаанд, нөгөөдүүлийг нь өөрийнх нь байшингийн өмнө талд харуулаар томил гэв. 4Хот том бөгөөд уудам, харин түүн дотор хүн нь цөөн, байшингууд нь сэргээн босгогдоогүй байв.
Олзлолоос ирэгсдийн бүртгэл
(Езр 2:1–70)
5Тэгэхэд сурвалжтанууд, түшмэд ба ард иргэдийг удмын бичигт бүртгэхийн тулд цуглуулах санааг миний Бурхан зүрхэнд минь оруулав. Тэгээд би анх ирэгсдийн удмын бичиг номыг олвол тэнд дараах зүйл бичигдсэн нь олдов. 6Эдгээр нь Вавилоны хаан Небухаднезарын авч явсан цөллөгийн олзлогдогсдоос ирсэн аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ. 7Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт ирсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо гэвэл 8Парошийн хөвгүүд хоёр мянга нэг зуун далан хоёр, 9Шефатиагийн хөвгүүд гурван зуун далан хоёр, 10Арагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр, 11Иешуа ба Иоабын хөвгүүдийн Пахат-моабын хөвгүүд хоёр мянга найман зуун арван найм, 12Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 13Заттугийн хөвгүүд найман зуун дөчин тав, 14Заккаин хөвгүүд долоон зуун жар, 15Биннуин хөвгүүд зургаан зуун дөчин найм, 16Бебаин хөвгүүд зургаан зуун хорин найм, 17Азгадын хөвгүүд хоёр мянга гурван зуун хорин хоёр, 18Адоникамын хөвгүүд зургаан зуун жаран долоо, 19Бигваин хөвгүүд хоёр мянга жаран долоо, 20Адины хөвгүүд зургаан зуун тавин тав, 21Хезекиагийн, Атерын хөвгүүд ерэн найм, 22Хашумын хөвгүүд гурван зуун хорин найм, 23Безаин хөвгүүд гурван зуун хорин дөрөв, 24Харифын хөвгүүд зуун арван хоёр, 25Гибеоны хөвгүүд ерэн тав, 26Бетлехем ба Нетофагийн эрчүүд зуун наян найм, 27Анатотын эрчүүд зуун хорин найм, 28Бет-азмаветын эрчүүд дөчин хоёр, 29Кириат-иеарим, Хефира ба Бееротын эрчүүд долоон зуун дөчин гурав, 30Рама ба Гебагийн эрчүүд зургаан зуун хорин нэг, 31Михмасын эрчүүд зуун хорин хоёр, 32Бетел ба Аин эрчүүд зуун хорин гурав, 33өөр Небогийн эрчүүд тавин хоёр, 34өөр Еламын хөвгүүд мянга хоёр зуун тавин дөрөв, 35Харимын хөвгүүд гурван зуун хорь, 36Иерихогийн эрчүүд гурван зуун дөчин тав, 37Лод, Хадид, Оногийн хөвгүүд долоон зуун хорин нэг, 38Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв.
39Тахилч нар нь Иешуагийн гэрийн Иедаиагийн хөвгүүд есөн зуун далан гурав, 40Иммерийн хөвгүүд мянга тавин хоёр, 41Пашхурын хөвгүүд мянга хоёр зуун дөчин долоо, 42Харимын хөвгүүд мянга арван долоо байв.
43Левичүүд нь Ходевагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв. 44Дуучид нь: Асафын хөвгүүд зуун дөчин найм байв. 45Хаалгачид нь Шаллумын хөвгүүд, Атерын хөвгүүд, Талмоны хөвгүүд, Аккубын хөвгүүд, Хатитагийн хөвгүүд, Шобаин хөвгүүд зуун гучин найм байв.
46Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд, 47Керосын хөвгүүд, Сиагийн хөвгүүд, Падоны хөвгүүд, 48Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд, 49Хананы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, Гахарын хөвгүүд, 50Реаиагийн хөвгүүд, Резиний хөвгүүд, Некодагийн хөвгүүд 51Газзамын хөвгүүд, Уззагийн хөвгүүд, Пасеагийн хөвгүүд, 52Бесаин хөвгүүд, Меунимийн хөвгүүд, Нефушесимийн хөвгүүд, 53Бакбукийн хөвгүүд, Хакуфагийн хөвгүүд, Хархурын хөвгүүд, 54Базлитын хөвгүүд, Мехидагийн хөвгүүд, Харшагийн хөвгүүд, 55Баркосын хөвгүүд, Сисерагийн хөвгүүд, Темагийн хөвгүүд, 56Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
57Соломоны зарц нарын хөвгүүд нь: Сотаин хөвгүүд, Соферетын хөвгүүд, Перидагийн хөвгүүд, 58Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд, 59Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амоны хөвгүүд юм. 60Сүмийн бүх үйлчлэгч ба Соломоны зарц нарын хөвгүүд бүгд гурван зуун ерэн хоёр байв. 61Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон болон Иммерээс ирсэн дараах хүмүүс нь Израилийнх мөн эсэхээ, угсаа удамшил, эцгүүдийнхээ гэрийн тухай баталгаагаа гаргаж чадаагүй бөгөөд тэд нь 62Делаиагийн хөвгүүд, Тобиагийн хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун дөчин хоёр байв.
63Тахилч нарын хөвгүүдээс Хобаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч, тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд юм. 64Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул бузар гэж тооцогдон тахилчийн албанаас хасагдав. 65Урим ба Туммимтэй тахилч гарч ирэхээс нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн билээ.#Гэт 28:30; Дх 33:8
66Бүх чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ. 67Тэдний зарц шивэгчингүүдээс гадна тэд долоон мянга гурван зуун гучин долуул байв. Мөн тэдэнд хоёр зуун дөчин таван эрэгтэй, эмэгтэй дуучид байв.
68Тэдний морьд нь долоон зуун гучин зургаа, луус нь хоёр зуун дөчин тав, 69тэмээ нь дөрвөн зуун гучин тав, илжиг нь зургаан мянга долоон зуун хорь байв. 70Эцгийн бүлийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгчээ. 71Эцгийн бүлийн зарим тэргүүлэгчид ажлын санд хорин мянган алтан драхма, хоёр мянга хоёр зуун мөнгөн маанэ өгөв. 72Үлдсэн хүмүүсийн өгсөн зүйлс хорин мянган алтан драхма, хоёр мянган мөнгөн маанэ ба жаран долоон тахилчийн хувцас байв. 73Тэгээд тахилч нар левичүүд мөн хаалгачид, дуучид, зарим ардууд, сүмийн үйлчлэгч нар ба бүх Израиль ч бас өөр өөрсдийн хотуудад амьдарцгаав.#1Шс 9:2; Нех 11:3
Ард түмнийг хуран цуглуулав
Тэгээд долдугаар сар болоход Израилийн хөвгүүд өөрсдийн хотууддаа сууж байлаа.

Currently Selected:

Нехемиа 7: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in