Марк 9
9
1Есүс тэдэнд айлдан
—Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь, Бурханы хаанчлал сүр хүчтэй ирэхийг үзэх хүртэлээ үхлийг амсахгүй гэв.
Есүсийн хувирал
(Мт 17:1–13; Лк 9:28–36)
2Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав.#2Пт 1:17–18 3Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. 4Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. 5Петр, Есүст
—Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. 6Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. 7Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс
—Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.#Мт 3:17; Мк 1:11; Лк 3:22 8Тэд гэнэт эргэн тойрноо хараад ганц Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй.
Елиа ирсэн нь
9Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл, үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав. 10Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэж юу болохыг хоорондоо ярилцав. 11Тэд Түүнээс
—Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуужээ.#Мал 4:5; Мт 11:14 12Есүс тэдэнд
—Елиа үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээнэ. Харин яагаад Тэр их зовж, үгүйсгэгдэх ёстой гэж Хүний Хүүгийн тухай бичигдсэн билээ? 13Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.
Бузар сүнстэй хүүгийн эдгэрэл
(Мт 17:14–21; Лк 9:37–43а)
14Тэд шавь нар уруу ирээд, тэднийг тойрсон үй олныг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав. 15Тэр даруй бүгд Есүсийг харан ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ. 16Есүс тэднээс
—Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад 17хурсан олноос нэг нь Түүнд
—Багш аа, би хэлгүйн сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм. 18Хүүг минь тэр эзэмдэх болгондоо газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахран, шүдээ хавирч, хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв. 19Есүс тэдэнд
—Итгэлгүй үеийнхээн, хэдий хүртэл Би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гэлээ. 20Тэд хүүг Түүнд авчрав. Есүсийг хармагц, мөнөөх сүнс тэр дор нь хүүг татвалзуулж, газар унагахад тэр хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав. 21Есүс, эцгээс нь
—Тэр хэр удаан ийм байсан бэ? гэж асуухад эцэг нь
—Багаасаа л. 22Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд шиддэг байлаа. Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач гэлээ. 23Есүс түүнд
—“Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд 24хүүгийн эцэг
—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав. 25Есүс ард олны гүйлдэн цуглаж буйг хараад, бузар сүнсийг зандарч, түүнд
—Хэлгүй дүлийн сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар, дахиж түүнд бүү ор гэж хэлэв. 26Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулаад, түүнээс гарав. Хүү үхсэн мэт болсонд, олонх нь түүнийг
—Тэр үхчихлээ гэжээ. 27Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд хүү босов. 28Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс
—Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад 29Тэр
—Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.
Есүс үхэл, амилалаа дахин зөгнөв
(Мт 17:22–23; Лк 9:43–45)
30Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэнд үүнийг мэдэгдэхийг Есүс хүссэнгүй. 31Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд
—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж хэлэв. 32Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Түүнээс асуухаас ч эмээцгээв.
Хамгийн агуу нь
(Мт 18:1–5; Лк 9:46–48)
33Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс
—Замдаа та нар юун тухай мэтгэлцээд байв аа? гэж тэднээс асуув. 34Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу нь вэ хэмээн мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа.#Лк 22:24 35Тэр суугаад, арван хоёроо дуудаж, тэдэнд
—Тэргүүнд байхыг хүсэгч нь адагт байж, бүгдийн зарц болог гэж хэлэв.#Мт 20:26–27, 23:11; Мк 10:43–44; Лк 22:26 36Тэрээр хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд
— 37Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр Намайг бус харин Намайг Илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлэв.#Мт 10:40; Лк 10:16; Иох 13:20
Чөтгөр зайлуулагч нэгэн
(Лк 9:49–50)
38Иохан Түүнд
—Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад, түүнийг хориглосон. Тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд 39Есүс
—Түүнийг бүү хоригло. Нэрээр минь гайхамшгийг үйлдээд, төдхөн Намайг муугаар хэлж чадах хэн ч үгүй. 40Хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр бидний талд.#Мт 12:30; Лк 11:23 41Үнэнээр Би та нарт хэлье. Христийн гэдэг нэрээр хэн та нарт аяга ус өгнө, тэр нь шагналаа эс алдана.#Мт 10:42
Нүглийн бүдрүүлэл
(Мт 18:6–9; Лк 17:1–2)
42Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. 43Гар чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартайгаа очсоноос гаргүйгээр аминд орох нь чамд дээр.#Мт 5:30 44[Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.]#9:44 ЗБ-т хаалт дахь энэ эшлэл байхгүй. (9:48 үз.) 45Хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. 46[Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй.]#9:46 ЗБ-т энэ эшлэл байхгүй. (9:48 үз.) 47Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр Бурханы хаанчлалд орох нь чамд дээр.#Мт 5:29 48Тэнд өт хорхой нь үхэхгүй, гал унтрахгүй.#Иса 66:24
49Учир нь хүн бүр галаар давслагдана. 50Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.#Мт 5:13; Лк 14:34–35
Currently Selected:
Марк 9: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.