Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]” Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна.
Read Матай 6
Listen to Матай 6
Share
Compare All Versions: Матай 6:7-15
Save verses, read offline, watch teaching clips, and more!
YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy
Home
Bible
Plans
Videos