YouVersion Logo
Search Icon

Матай 5:3-10

Матай 5:3-10 АБ2013

Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно. Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно. Зөвт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.

Video for Матай 5:3-10