Матай 3
3
Баптисч Иоханы тунхаглал
(Мк 1:1–8; Лк 3:1–18; Иох 1:19–28)
1Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа
— 2Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй#Мт 4:17; Мк 1:15 гэж байлаа. 3Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа#Иса 40:3 (LXX)
«Цөлд хашхирагч нэгний дуу нь
“Эзэний замыг бэлтгэцгээ,
Жимийг нь шулуун болгогтун” гэнэ»
гэсэн байдаг.
4Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв.#2Ха 1:8 5Тэгэхэд Иерусалим ба хамаг Иудей мөн Иордан хавийн бүх нутгийнхан түүн дээр очоод, 6нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. 7Харин баптисм хүртэхээр фарисай ба садукайчууд олноороо ирж буйг тэр хараад, тэдэнд
—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?#Мт 12:34, 23:33 8Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг гарга. 9“Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна.#Иох 8:33 10Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно.#Мт 7:19 11Би та нарт гэмшлийн чинь төлөө усаар баптисм хүртээдэг. Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би Түүний шаахайг авч явах ч үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. 12Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.
Есүс баптисм хүртэв
(Мк 1:9–11; Лк 3:21–22)
13Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив. 14Харин Иохан
—Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол 15Есүс хариуд нь
—Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв. 16Есүс баптисм хүртээд, голын уснаас даруй гарах үед, гэнэт тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа мэт бууж, Түүн дээр ирэхийг тэр харлаа. 17Тэнгэрээс
—Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог#Эх 22:2; Дуу 2:7; Иса 42:1; Мт 12:18, 17:5; Мк 1:11; Лк 9:35 гэх дуун гарлаа.
Currently Selected:
Матай 3: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.