Матай 20
20
Талбайд ажиллагсад
1Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. 2Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. 3Гуравдугаар цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад 4тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. 5Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. 6Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хэдийг олоод, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдөржин ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд 7тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай уруу яв” гэлээ. 8Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл”#Лев 19:13; Дх 24:15 гэжээ. 9Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв. 10Эхэнд ирэгсэд илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денараа авчээ. 11Тэд хөлсөө аваад газрын эзний өөдөөс гонгинолдож 12“Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Өдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ. 13Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон биш үү? 14Өөрийнхийгөө аваад, яв. Харин би энэ сүүлчийнхэд чамд өгсөнтэй адил хөлс өгөхийг хүсэж байна. 15Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ. 16Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.#Мт 19:30; Мк 10:31; Лк 13:30
Үхэл, амилалаа гурав дахиа зөгнөв
(Мк 10:32–34; Лк 18:31–34)
17Есүс Иерусалим уруу явж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд
— 18Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан, 19харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.
Иаков Иохан хоёрын эхийн хүсэлт
(Мк 10:35–45)
20Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, Түүнээс юм гуйх гэв. 21Есүс түүнд
—Та юу хүсээ вэ? гэхэд тэр
—Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. 22Харин Есүс
—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд
—Чадна гэцгээв. 23Тэр тэдэнд
—Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав.
24Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв. 25Харин Есүс тэднийг дуудаад,
—Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.#Лк 22:25–26 26Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.#Мт 23:11; Мк 9:35; Лк 22:26 27Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. 28Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.
Хоёр сохрыг эдгээв
(Мк 10:46–52; Лк 18:35–43)
29Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа. 30Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. 31Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав. 32Есүс зогсож, тэднийг дуудаад
—Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд 33тэд
—Эзэн, нүдийг маань нээгээч гэв. 34Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Түүнийг дагалаа.
Currently Selected:
Матай 20: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.