Малахи 2
2
1“Тахилчид аа, одоо энэ бол та нарт өгөх тушаал юм.” 2Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна. 3Харагтун, Би та нарын үр удмыг зэмлэх гэж байна. Би та нарын нүүрэнд найрын тахилын сэвсийг, тэр сэвсийг нялж, та нар түүнтэйгээ хамт Надаас зайлах болно. 4Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.#Тоо 3:11–13 5“Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба амар тайвных бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм. Тиймээс тэр Надаас эмээж, нэрийг минь бишрэн зогссон.#Тоо 25:12 6Түүний аманд үнэн заавар байсан бөгөөд шударга бус нь түүний уруулаас олдоогүй. Тэр Надтай хамт амар тайван, зөвт байдал дотор алхаж, олныг хилэнцээс буцаан эргүүлсэн. 7Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн ЭЗЭНий элч юм. 8Харин та нарын хувьд, та нар замаас гажиж, олныг заавраар бүдрүүлжээ. Та нар Левийн гэрээг гуйвуулсан” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 9“Тэгэхээр та нар Миний замыг сахихгүй, харин зааварт ялгавартай хандаж байгаагийн адил Би ч гэсэн та нарыг бүх ард түмний өмнө үл хүндлэгдсэн, басамжлагдсан болгоно.
Иудагийн тэрсэлсэн гэрээ
10Бид бүгд нэг эцэгтэй биш үү? Биднийг нэг л Бурхан бүтээсэн биш үү? Яагаад бид ах дүүгийнхээ эсрэг тэрслэн өвөг дээдсийнхээ гэрээг бузарлана вэ? 11Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн. 12Ийм зүйлийг хийдэг, өмгөөлдөг буюу хариулдаг хүнийг түг түмдийн ЭЗЭНд өргөл өргөдөг байсан ч Иаковын майхнаас ЭЗЭН таслах болтугай. 13Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй. 14Гэсэн ч та нар «Ямар шалтгаанаар вэ?» гэдэг. Учир нь чиний залуу насны эхнэр та хоёрын дундах гэрч нь ЭЗЭН мөн. Тэр чиний хань бөгөөд гэрээний дагуу чиний эхнэр боловч чи түүний эсрэг тэрсэлсэн юм. 15Гэвч өчүүхэн ч гэсэн Сүнстэй хэн нь ч тэгэхгүй. Тэр Бурхант үр удмыг хайж байхад тэр нэгэн юу хийж байсан бэ? Тиймд сүнсэндээ анхаар. Хэн ч залуу насныхаа эхнэрийн эсрэг бүү тэрслэг. 16Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун.”
17Та нар үгсээрээ ЭЗЭНийг туйлдуулдаг ч “Бид яаж туйлдуулдаг юм бэ?” гэдэг. Та нар “Мууг үйлдэгч хүн бүрийг ЭЗЭН, сайн хэмээн үзэж, тэднийг таашаадаг” гэж хэлж “Шударга ёсны Бурхан хаа байгаа юм?” хэмээн асуудаг бус уу!
Currently Selected:
Малахи 2: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.