YouVersion Logo
Search Icon

Лук 9:23-27

Лук 9:23-27 АБ2013

Тэр тэдэнд бүгдэд нь хандаж —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, Хүний Хүү Өөрийн болон Эцэгийн мөн ариун тэнгэрэлч нарын цог жавхлан дотор ирэхдээ түүнээс ичих болно. Гэвч үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Бурханы хаанчлалыг харах хүртэлээ үхлийг амсахгүй гэж айлдав.

Video for Лук 9:23-27