YouVersion Logo
Search Icon

Иошуа 8

8
Аиг мэхлэн эзэлж сүйрүүлэв
1Ингээд ЭЗЭН, Иошуад
—Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн. 2Чи Иерихо болон түүний хааныг хэрхэн дийлснийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийнхүү үйлд. Харин олз болгон мал сүргийг л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав. 3Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи уруу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв. 4Иошуа тэдэнд тушаан
—Анхаарагтун, та нар хотын ар талд отолтод гарах ёстой. Хотоос хэт холдолгүй, бүгд бэлэн бай. 5Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүнтэйгээ хот уруу дөхөж очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд бид тэднээс зугтана. 6Тэднийг хотоос холдтол бид зугтана. Тэд “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд бидний араас нэхэн гарах болно. 7Та нар отолтоосоо гарч, хотыг эзэл. Та нарын гарт Бурхан ЭЗЭН чинь хотыг өгөх болно. 8Та нар ЭЗЭНий тушаалын дагуу хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Анхаарагтун, би та нарт тушааж байна гэв. 9Ийнхүү Иошуа тэднийг отолтод явуулсанд тэд Бетел ба Аин хооронд очиж, Аин баруун талд бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв. 10Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдийг нягтлаад, ард олныг тэргүүлэн Израилийн ахмадуудын хамт Аи уруу явав. 11Түүнтэй хамт явж байсан бүх дайчин эрс хотын нүүрэн талд ойртон ирээд, Аи хотын хойд зүгт буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв. 12Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд отолтод гаргав. 13Ийнхүү хүмүүс хотын хойд зүгт бүгд байраа эзэлсэн байлаа. Харин отогчид хотын баруун талд арын хамгаалалтад байрлав. Иошуа тэр шөнийг хөндий дунд өнгөрөөлөө. 14Үүнийг харсан Аин хаан болон бүх эрс Израилийг тосон байлдахаар үүрээр яаран хөдлөв. Тэд өмнө нь товлосон газар буюу Арабагийн урд байх газрын зүг давшин гарав. Гэвч хотын ар талд отогчид буйг тэр мэдсэнгүй. 15Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж цөл уруу зугтлаа. 16Хотод байсан бүх хүн израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос холдов. 17Ийнхүү Израилийн араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн Аи болон Бетелд#8:17 ЭНО-д зөвхөн Ай байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилийг нэхэн хөөжээ. 18Тэгтэл ЭЗЭН, Иошуад
—Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав. 19Иошуаг гараа сунгах үед, отолтод байсан эрчүүд байрнаасаа яаравчлан гарч, хот уруу нэвтрэн орж түүнийг эзлээд, хотод тэр даруй гал тавив. 20Аин эрчүүд эргэн хараад хотын утаа тэнгэр өөд суунаглаж байхыг үзэв. Цөл уруу зугтагсад мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов. 21Отогчид хотыг эзэлж, хотоос утаа суунаглахыг Иошуа болон бүх Израиль хараад эргэн довтолж Аин эрчүүдийг хядав. 22Тэднийг сөрөн бусад израильчууд ч хотоос гарч ирсэн ба тэд тал бүрээсээ шахагдан бүслэгдэв. Израильчууд нэг ч хүн үлдээлгүй мөн хэнийг ч зугтаалгалгүйгээр тэднийг устгав. 23Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав. 24Израильчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи уруу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав. 25Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүн арван хоёр мянга буюу Аин хүмүүс бүгд байлаа. 26Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуустлаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй. 27Иошуад ЭЗЭН тушаасны дагуу, израильчууд энэ хотын зөвхөн мал сүрэг ба олзыг л өөрсдөдөө авав. 28Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна. 29Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.
Иошуа гэрээг сэргээв
30Дараа нь Иошуа, Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.#Дх 27:2–8 31Энэ нь Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу төмөр хүргээгүй чулуугаар барьсан тахилын ширээ байлаа. Ийнхүү үйлдэхийг ЭЗЭНий зарц Мосе Израилийн хөвгүүдэд тушаасан юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.#Гэт 20:25 32Тэнд Иошуа Мосегийн бичсэн хуулийг Израилийн хөвгүүдийн өмнө чулуун дээр хуулан бичив. 33ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө, гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ зогсов. Мөн тэдэнтэй хамт ирмэл ба уугуул нутгийнхан байлаа. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.#Дх 11:29, 27:11–14 34Дараа нь Иошуа хуулийн номд бичигдсэний дагуу хуулийн бүх үгийг, ерөөл ба хараалтай нь хамт уншив. 35Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилийн бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан ирмэл хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.

Currently Selected:

Иошуа 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy