YouVersion Logo
Search Icon

Иошуа 4

4
Гилгалд босгосон арван хоёр чулуу
1Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН, Иошуатай ярин
2Овог тусбүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, 3“Иорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ. 4Тэгэхэд нь Иошуа овог тусбүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад, 5тэдэнд
—ЭЗЭН Бурханыхаа авдрын өмнө Иорданы тэхий дунд нь очин, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир. 6Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад 7та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.
8Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, Иошуад ЭЗЭНий айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгийн тоогоор арван хоёр чулууг Иорданы тэхий дундаас өргөж, хоноглох газартаа аваачаад тэнд тавив. 9Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Иорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ.
10Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав. 11Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ. 12Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон зэвсэглэн, Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав. 13Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлан гарав.
14Тэд Мосегээс эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилийн нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ.
15ЭЗЭН, Иошуад
16Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав. 17Тэгэхэд нь Иошуа тахилч нарт
—Иорданаас гарч ир гэж тушаалаа. 18ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иорданы тэхий дундаас гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.
19Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. 20Тэдний Иорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ. 21Тэр Израилийн хөвгүүдэд
—Хожим үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, 22та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл. 23Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. 24Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.

Currently Selected:

Иошуа 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in