Иошуа 19
19
Симеоны нутаг дэвсгэр
1Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудынх нь дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа. 2Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,#1Шс 4:28–33 3Хазар-шуал, Бала, Езем, 4Елтолад, Бетул, Хорма, 5Зиклаг, Бет-маркабот, Хазар-суса, 6Бет-лебаот, Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт, 7мөн Аин, Риммон, Етер, Ашан зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт, 8мөн Баалат-беер, Негевийн Рама хүртэл, эдгээр хотын эргэн тойрон дахь бүх тосгоныг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн бүх ургийн дагуух өв байлаа. 9Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас ногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн гол дунд өв залгамжлалаа хүлээн авав.
Зебулуны нутаг дэвсгэр
10Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургийнх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв. 11Тэгээд хилийн шугам нь баруун тийш зүглэн Марала уруу явж, Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ. 12Улмаар Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа. 13Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв. 14Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа. 15Мөн үүнд Катта, Нахалал, Шимрон, Идала, Бетлехем гээд арван хоёр хот, тосгодынхоо хамт багтсан байлаа. 16Эдгээр хот, тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн ургийнх нь дагуух өв нь байлаа.
Иссахарын нутаг дэвсгэр
17Дөрөв дэх шавга Иссахарт буюу ургийнх нь дагуу Иссахарын хөвгүүдэд буув. 18Тэдний бүс нутагт нь Иезреелийг хамран Хесуллот, Шунем, 19Хафараим, Шион ба Анахарат, 20Раббит, Кишион, Ебез, 21Ремет, Ен-ганним, Ен-хадда, Бет-паззезийг багтааж байв. 22Мөн уг хил Табор, Шахазума, Бет-шемешт хүрч, тэдний хил Иорданд ирээд төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа. 23Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
Ашерын нутаг дэвсгэр
24Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув. 25Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен, Ахшаф, 26Алламмелех, Амад, Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнатад хүрч байлаа. 27Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бет-емек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийг дайран зүүн тийш Кабулд хүрч, 28Еброн, Рехоб, Хаммон, Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв. 29Уг хилийн шугам Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хотод хүрээд, Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв. 30Энд бас Умма, Афек, Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа. 31Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв байлаа.
Нафталийн нутаг дэвсгэр
32Зургаа дахь шавга ургуудынх нь дагуу Нафталийн хөвгүүдэд буув. 33Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб, Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв. 34Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад#19:34 ЭНО-д зөвхөн Иорданд хүрсэн байлаа. 35Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат, Хиннерет, 36Адама, Рама, Хазор, 37Кедеш, Едреи, Ен-хазор, 38Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат, Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа. 39Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв байлаа.
Даны нутаг дэвсгэр
40Долоо дахь шавга ургуудынх нь дагуу Даны хөвгүүдийн овогт буув. 41Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол, Ир-шемеш, 42Шаалаббин, Аиалон, Итла, 43Елон, Тимна, Екрон, 44Елтеке, Гиббетон, Баалат, 45Иехүд, Бене-берак, Гат-риммон, 46Ме-иаркон, Раккон, Иоппагийн харалдаах бүс нутгийг хамарч байв. 47Гэтэл Даны хөвгүүдийн нутаг нь тэднээс алдагдахад Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг илдний ирээр цохин, эзлэн авсны дараа тэд эзэмшилээ болгож тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.#Шүү 18:27–29 48Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуу өв нь байлаа.
Иошуагийн өв
49Бүх газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуад өөрсдийн дунд нэгэн өвийг өгөв. 50ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын ууланд орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив. 51Энэ газрууд нь Шилод, ЭЗЭНий өмнө, Хурлын майхны үүдэнд тахилч Елеазар нь Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ургийн тэргүүнүүдтэй хамт шавга#19:51, 21:8 шавга: 14:2 үз. орхин хуваарилсан өв юм. Тийнхүү тэд газар нутгуудыг хувааж дуусав.
Currently Selected:
Иошуа 19: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.