Иошуа 18
18
Үлдсэн овгуудын нутаг дэвсгэр
1Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв. 2Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа. 3Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд
—Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явалгүй та нар хэчнээн лазагнах гэсэн юм бэ? 4Овог бүр дундаасаа гурав гурван хүнийг томил. Газар газрыг нь тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг явуулна. Тэд босож, уг нутгаар явж, тусбүрийн өв залгамжлалын газрыг дүрслэн бичээд над дээр буцаж ирэх учиртай. 5Тэдгээр нутгийг долоон хэсэгт хуваа. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой. 6Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга#18:6 шавга 14:2 үз. орхих болно. 7Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч ногдох хэсэг байхгүй учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овог ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан. ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм гэв. 8Ингээд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явав. Иошуа тэдэнд
—Нутаг даяар явж, түүнийг тодорхойлон бичээд, над уруу эргэж ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавга орхих болно гэж тушаав. 9Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тусбүрээр номд тодорхойлж бичив. Тэд тэгээд Шило дахь хүрээ буудалд, Иошуа дээр эргэн ирлээ. 10Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилийн хөвгүүдэд хуваав.
Бениамины нутаг дэвсгэр
11Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд шавгаар ногдсон нутаг нь Иуда болон Иосефын хөвгүүдийн овгийн нутгийн завсарт байв. 12Тэдний хилийн шугам нь хойд талаараа Иорданаас эхэлж, Иерихогийн хойд тал уруу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв. 13Энэ нь улмаар Луз хүртэл (энэ нь Бетел) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-Аддар уруу уруудсан байв. 14Эндээсээ уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаар дамжин баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим) ирээд төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа. 15Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн ус булгийг хүртэл баруун тийш явсан байлаа. 16Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв. 17Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот тийш үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа. 18Тэгээд тэндээсээ Бет-Арабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв. 19Уг хилийн шугам Бет-хоглагийн хойд бэлээр, Иорданы өмнөд адагт ирэн, Давст тэнгисийн хойд тохойд төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа. 20Түүнээс гадна, Иордан гол зүүн хил болж байв. Эдгээр нь Бениамины хөвгүүдийн овгийн бүх ургийн дагуу хуваасан өвийн эргэн тойрны нийт нутгийн хил нь байлаа. 21Бениамины хөвгүүдийн овгийн ураг ургийн дагуу ногдсон хотууд нь: Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз, 22Бет-Араба, Земараим ба Бетел, 23Аввим, Пара ба Офра, 24Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот, тосгодынхоо хамт, 25Гибеон, Рама ба Беерот, 26Мизпа, Хефира ба Моза, 27Рекем, Ирпеел ба Тарала, 28Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.
Currently Selected:
Иошуа 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.