YouVersion Logo
Search Icon

Иошуа 15

15
Иудагийн нутаг дэвсгэр
1Иудагийн хөвгүүдийн овог, бүлийнх нь дагуу шодож хуваарилсан газар нь нэг талдаа Едомын хил хүртэл, нөгөө өмнөд хязгаартаа Зиний өмнөд цөл газар хүртэл байв. 2Тэдний өмнөд хилийн шугам нь Давст тэнгисийн төгсгөл буюу өмнө зүгт эргэх булангаас эхлээд, 3өмнө зүгт Акраббим өөд өгсөн Зинээр дамжин, улмаар Кадеш-барнеагийн өмнө талаар гарч, Хезроныг өнгөрөн, Аддарыг өгсөж, Карка уруу эргэсэн ба 4тэндээсээ Азмон хүрээд, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь тэнгис хүрэв. Энэ нь та нарын умард хил байх болно. 5Мөн дорно дахь хилийн шугам нь Давст тэнгис, Иорданы цутгалан байлаа. Хойд талын хилийн шугамыг тоочин өгүүлбэл: хойгуураа Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхлээд, 6тэндээсээ Бет-хогла өөд өгсөж, Бет-Арабагийн хойгуур дамжин, Реубений хүү Боханы хад хүртэл үргэлжлээд, 7тэндээсээ Ахорын хөндийг дамжин, Дебир өөд өгсөж, голын хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүгт хойшоо эргэж, Ен-шемешийн усыг хөндлөн гараад, Ен-рогелд дуусаж байв. 8Эндээс уг хилийн шугам нь Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэлд (энэ нь Иерусалим) хүрч, тэндээсээ Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтаад орших уулын оройг өгсдөг аж. 9Тэндээсээ уг хилийн шугам нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотууд хүртэл үргэлжлэн, Баала уруу (энэ нь Кириат-иеарим) эргэв. 10Уг хилийн шугам нь Баалагаасаа баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон) хойд хормой дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрчээ. 11Энэхүү хилийн шугам нь Екроны хойд талд хүрээд, Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уулаар үргэлжлэн, Иабнеелд хүрч, тэнгисээр төгсөнө. 12Харин өрнө буюу баруун хилийн шугам нь Их тэнгисийн эргийн дагуу байлаа. Иудагийн хөвгүүдийн бүх ургийг тойрсон хилийн шугамыг тоочвол энэ билээ.
Калеб хувиа авав
(Шүү 1:11–15)
13Ингээд Иошуа, ЭЗЭНий тушаасан ёсоор Иефуннегийн хүү Калебт хувийг нь Иудагийн хөвгүүдийн дунд, тухайлбал Кириат-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг ажээ.)#Шүү 1:20 14Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман, Талмаи нарыг хөөн гаргав. 15Улмаар тэндээсээ тэрээр Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв. 16Ингээд Калеб «Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэлээ. 17Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв. 18Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав.#15:18 Еврейд нь Тэр эмэгтэй Отниелийг ятгав. (Шүү 1:14 үз.) Түүнийг илжигнээсээ буухад Калеб
—Чи юу хүсээ вэ? гэхэд нь 19Ахса
—Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул усны эх булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг нь бас түүнд өгөв.
Иудагийн хотууд
20Иудагийн хөвгүүдийн овог, түүний бүх ургийн өвийг бүл хотоор нь тоочвол: 21Негев буюу өмнө талдаа Едомын хилийн харалдаах Иудагийн хөвгүүдийн овгийн хамгийн захын хот болох Кабзеел, Едер, Иагур, 22Кина, Димона, Адада, 23Кедеш, Хазор, Итнан, 24Зиф, Телем, Беалот, 25Хазор-хадатта, Кериот-хезрон (энэ нь Хазор), 26Амам, Шема ба Молада, 27Хазар-гадда, Хешмон, Бет-пелет, 28Хазар-шуал, Беершеба, Бизиотиа, 29Баала, Иим, Езем, 30Елтолад, Хесил, Хорма, 31Зиклаг, Мадманна, Сансанна, 32Лебаот, Шилхим, Аин, Риммон зэрэг бүгд хорин есөн хот тосгод билээ. 33Нам дор газар буюу баруун талд буй бүл хотыг тоочвол: Ештаол, Зора, Ашна, 34Заноа, Ен-ганним, Таппуа, Енам, 35Иармут, Адуллам, Соко, Азека, 36Шаараим, Адитаим, Гедера, Гедеротаим зэрэг арван дөрвөн хот тосгод бөгөөд 37Зенан, Хадаша, Мигдал-гад, 38Дилеан, Мизпа, Иоктеел, 39Лахиш, Бозкат, Еглон, 40Каббон, Лахмас, Хитлиш, 41Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда зэрэг арван зургаан хот тосгод дараагийн бүл болж байв. 42Либна, Етер, Ашан, 43Ифта, Ашна, Незиб, 44Кеила, Ахзиб, Мареша зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 45Екрон орчин тойрныхоо суурин, тосгодынхоо хамт, 46Екроноос далай хүртэл, Ашдодын орчмын бүх хот нь тосгодынхоо хамт 47Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, нэг нэг бүл болж Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газраар оршин байв. 48Уулархаг нутгийн бүл хотыг тоочвол: Шамир, Иаттир, Соко, 49Данна, Кириат-санна (энэ нь Дебир) 50Анаб, Ештемо, Аним, 51Гошен, Холон, Гило зэрэг арван нэгэн хот нь тосгодынхоо хамт, 52Араб, Дума, Ешан, 53Ианум, Бет-таппуа, Афека, 54Хумта, Кириат-арба, (энэ нь Хеброн) Зиор зэрэг есөн хот нь тосгодынхоо хамт, 55Маон, Кармел, Зиф, Иутта, 56Иезреел, Иокдеам, Заноа, 57Каин, Гибеа, Тимна зэрэг арван хот нь тосгодынхоо хамт, 58Халхул, Бет-зур, Гедор, 59Маарат, Бет-анот, Елтекон зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт, 60Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв. 61Цөл газар талдаа Бет-Араба, Миддин, Секака, 62Нибшан, Давст хот, Енгеди зэрэг зургаан хот нь тосгодынхоо хамт байв. 63Гэвч Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг Иудагийн хөвгүүд хөөн гаргаж чадаагүй учир иебусчууд Иерусалимд өнөөг хүртэл Иудагийн хөвгүүдтэй хамт амьдарч байна.#Шүү 1:21; 2См 5:6; 1Шс 11:4

Currently Selected:

Иошуа 15: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in